ХӨВСГӨЛ: Цагаан чулуутын овоог тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цагаан чулуутын овоог 10 дугаар сарын 8-нд тахина.
Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны хуралдаанаар Арбулаг сумын Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгон 4 жилд нэг удаа хүндэтгэл үзүүлж, тахиж байхаар тогтоол гаргасан юм.
Цагаан чулуутын овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, түүнийг Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэд нууцаар эрхий хурууг нь цавчин эх нутагт нь авчирч, хадагт боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлмийн хамт газар ухан булж оршуулан дээр нь 1760 оны үед овоо босгосон гэсэн домог яриа байдаг.
Түүнээс хойш Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо хамгийн томд тооцогддог тус
овоог Хөвсгөлийнхөн тахин шүтсээр ирсэн түүхтэй юм.