Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-10 19:01:18

Увс аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангуулах албан даалгаврын хүрээнд аймаг, сумын болон Улсын өвс, тэжээлийн Аюулгүйн нөөцөд өвс тэжээл нөөцлөх ажил ид явагдаж байна.

Аймгийн хэмжээнд 50100 тонн өвс бэлтгэхээс одоогийн байдлаар 40300 тонн буюу 80.3 хувийг нь бэлтгээд байна.

Мөн 1900 тонн гар тэжээл бэлтгэх ёстойгоос 825 тонныг бэлтгэжээ. Үүнээс гадна сум тус бүр өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар базааж байна. Тэс сум дангаараа 14850 тонн тэжээл бэлтгэж аймгийн хэмжээнд тэргүүлж байна. Сум тус бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн дүн мэдээ энэ сарын 15-нд эцэслэн гарах аж.

“Өнгөрсөн жилийн 11-р сарын 15-ны байдлаар цасны зузаан 30 см-т хүрч бог мал бэлчээрлэх аргагүй болж өвөлжилт хүндэрч байсан. Энэ жил малчид маань хувь хувьдаа өвөлжилтийнхөө бэлтгэлд онцгой анхаарч хадлан тэжээлээс гадна, худаг, уст цэг, малын дулаан хашаа саравчаа эртнээс бэлтгэж авсан” хэмээн ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга Ц.Мээлэйбаатар хэллээ.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости