Энэ сарын 14-нөөс ихэнх нутгаар хүчтэй салхилж цасаар шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-12 16:43:09

Энэ сарын 14-нөөс баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Мөн 14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурах гэнэ.

Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр, 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурах нь.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Мөн 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх урьдчилсан мэдээ гарчээ.

Б.Туул

Связанные новости