СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг улираан ажиллуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны аравдугаар
сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар
аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг улираан ажиллуулахаар сонголоо.
Н.Лхагвадорж
нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон, 2020-2024 онд аймгийн
Засаг даргаар ажилласан юм.
Түүнийг
улираан томилж, эхэлсэн ажлынх нь үр дүнг харах нь зүйтэй гэсэн төлөөлөгчдийн
51.2 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь уламжлахаар тогтов.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar