“Шинэ Улаангом” захынхан тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-18 15:42:23

Увс аймгийн Улаангом хотноо 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан битүү худалдааны төв буюу "Шинэ Улаангом" захын Удирдах зөвлөлөөс санаачлан Захын удирдлага, тэнд бизнес эрхлэгчдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр "Шинэ Улаангом" захын удирдлага анх удаа түрээслэгчиддээ хандан санхүүгийн нөхцөл байдлаа танилцуулж, тайлангаа тавьсан байна. Цаашдаа жил жилийн бизнес төлөвлөгөөг мөн түрээслэгчдээрээ хэлэлцүүлэх аж. Үүнээс гадна тус зах руу чиглэсэн худлдан авагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд төрийн нэг цэгийн үйлчилгээг байрлуулах ажлыг судлах, орон нутгийн чанартай яармаг худалдааг сул зайгаа ашиглан зохион байгуулах зэрэг саналыг аймгийн удирдлагуудад хүргэхээр болсон байна.

Тус захын Удирдах зөвлөл өнгөрсөн 8-р сард шинэчлэн байгуулагдсан байна. Энэ хугацаанд тэд метр квадрат нь 12 мянга болж нэмэгдээд байсан түрээсийг бодит тооцоо судалгааны үндсэн дээр 10 мянган төгрөг болгож буулгасан, түрээслэгчдийн ая тухтай орчинг бүрдүүлж шалны халаалт тавиулсан, дулаан нийлүүлэлтийн компанийг авч буй хөлсөндөө нийцүүлж зуух нэмэх, насос сайжруулах үүрэг өгч хэрэгжүүлж байгаа зэрэг нааштай ажлыг хийжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости