УВС: Канадын эмч нар нүдний нарийн мэс засал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-02 11:58:41

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Заяабалын санаачилгаар Канад Улсын Лаурэл мэс заслын сангийнхан Увс аймагт ирж иргэдэд нүдний нарийн мэс засал хийх гэж байна.


Тодруулбал, Канад Улсын өндөр зэрэглэлийн Лаурэл мэс заслын сангийн Хью Парсонс, Кристин Туано тэргүүтэй нүдний эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулж, энэ сарын 4-9-ний өдрүүдэд нүдний нарийн мэс засал, тэр дундаа нүдний болор солих мэс заслыг 140 гаруй иргэнд хийх юм.


Тус хагалгаанд орох хүмүүсийг Улаанбаатар хотын "Солонго" нүдний эмнэлгийн эмч нар өнгөрсөн сард Увс аймагт ирж урьдчилан сэргийлэх үзлэг хийхдээ сонгон авчээ.


Ийнхүү Увс аймгийн 140 гаруй иргэн орон нутагтаа ямар ч үнэ төлбөргүйгээр нүдний мэс заслын хагалгаанд орохоор боллоо.

 

Связанные новости