Увс аймагт 983 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-19 12:17:29

Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөөдөр улс орон даяар явагдаж байна. Увс аймгийн хэмжээнд 1009 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ. Энэ дагуу аймгийн 93 Санал авах байрны зохион байгуулагч нар өчигдөр 983 сонгогчоос очиж саналыг нь авсан байна.

Сонгуулийн сурталчилгаа хааснаас хойш сурталчилгаа хийлээ, хууль зөрчсөн гэсэн мэдээг сумдын Сонгуулийн хорооноос аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй байна. Иймээс орон нутгийн сонгуулийн сурталчилгаа зөрчилгүй явагдсан хэмээн аймгийн Сонгуулийн хороо үзэж байна.

Орон нутгийн цагаар өглөө 6-д санал авах үйл ажиллагаа Увс аймагт эхэлсэн бөгөөд 11 цаг 30 минутад явцын эхний мэдээ гарна.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости