БУЛГАН: Э.Орхонтамир модон барилдааны дэлхийн дэд аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-03 09:42:00

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Киргизстан улсын Бишкек хотноо 2024 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах Мас-Рестлингийн VI дахь удаагийн тэмцээний -60 кг-ын жинд Э.Орхонтамир мөнгөн медаль хүртжээ. 

 

Булган аймгийн Бүрэгхангай сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч, модон барилдааны Монгол Улсын хошой аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Европ тивийн мөнгөн медальт, Энхбаярын Орхонтамир ийнхүү модон барилдааны дэлхийн дэд аварга боллоо.

 

Булган аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Э.Орхонтамир 10 дугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ эхэлжээ.




Связанные новости