ОРХОН: Боловсролын байгууллагад ажиллахаар 200 гаруй багш шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-26 14:38:18

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн жилүүдэд хүн ам шилжин суурьших нь нэмэгджээ.


Аймгийн статистикийн хэлтсийн мэдээлэлд аймгийн төсөвт 239.5 тэрбум төгрөг төвлөрч, өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өссөн байна.


Тайлант хугацаанд Орхон аймагт 2024 онд 2600 гаруй иргэн шилжин ирсний 43,7 хувь нь Улаанбаатар хотоос, Булган аймгаас 16 хувь, Сэлэнгэ аймгаас 5 хувь нь шилжин иржээ.


Шинээр шилжин ирсэн иргэдийг ажил мэргэжлээр ангилбал ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллахаар багш, мэргэжилтнүүд дийлэнх нь ирсэн байна.

 

Энэ онд гэхэд аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Хамтдаа Эрдэнэтэд хөгжье" хөтөлбөрийн хүрээнд дутагдалтай байсан багшлах боловсон хүчний орон тоог нөхөн 200 гаруй багш Орхон аймгийн сургууль, цэцэрлэгт ажиллахаар иржээ.


Эдгээр үзүүлэлтээс харахад өмнөх онтой харьцуулахад Орхон аймагт шилжин ирсэн хүний тоо 15 хувиар нэмэгдсэн байна.

 

Связанные новости