Алтай, Хангайн уулархаг нутгаар өнөөдөр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-01-03 09:03:15

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын  03 /МОНЦАМЭ/.  Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй.


Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газар, Дорнодын тал нутгаар -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Связанные новости