БУЛГАН: Ахмадууд үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Булган, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д. Батлут тойргийнхоо Хишиг-Өндөр, Орхон суманд ажиллаж байна.
Ахмадуудыг ажлаар байраар хангах, орлогыг
нэмэгдүүлэх, сумын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор жижиг дунд үйлдвэр, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төслийн хүрээнд Хишиг-Өндөр сумын
ахмадуудад гурил зуурагч машин, талх жигнэх зуух, шулуун
оёдлын машин, хэрээсний оёдлын машинуудыг өнгөрсөн
11 дүгээр сард олгосон байна.
Ингэснээр тус сумын 3000 орчим өрхийг хэрэгцээгээр хангах талхны цех, оёдлын цехтэй болж ахмадууд үйл ажилллагаагаа эрхлэх, орлогын найдвартай эх үүсвэртэй боллоо. Оёдлын цехэд Орхон аймгийн Хот тохижуулах газарт 6 сая төгрөгийн ажлын бээлий нийлүүлэх гэрээ, Талхны цехэд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд зориулж 1 тонн гурилыг хүлээлгэж өгсөн байна.
Мөн төгсөх ангийн хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа. ЕБС-ийн сурагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлж, өсвөр насанд тулгардаг асуудлууд, түүнийг даван туулах арга зам, дурсамж бүтээхийн үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой сургалтыг Эерэг сэтгэл заслын зөвлөх Д.Мөнхмаа, Насан туршийн суралцахуйн төвийн нийгмийн ажилтан Н.Лхагвадулам нар явууллаа.
Төгсөх ангийн сурагчдад “Дурсамжийн дэвтэр”-ээр бэлэг барьсан нь тус төсөлд нэгдэж байгаа хойд бүсийн 10, 11 дэх сум болж байна
Дараа нь Орхон
сумын удирдлагуудтай уулзаж, орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй
асуудалтай танилцлаа.
Орхон суманд нэн тулгамдаж буй асуудал нь багш, эмчийн
дутагдалтай, дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөөд чадварлаг боловсон хүчнийг татах
чиглэлд анхаарч ажиллаж байна.
Энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар
төрийн албан хаагчийн “12 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж
эхний ээлжид багш, эмч нарыг орон сууцаар хангахаар төлөвлөжээ.
Уулзалтын үеэр Орхон аймагтай хил залгаа Булган аймгийн
Орхон сумын хамтын ажиллагааг сайжруулах, хамтарч ажиллах боломжийн талаар
санал солилцлоо.
Монгол улсын 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Өрх бүр үйлдвэрлэгч” байх зорилтын хүрээнд хамтран ажиллах, ЖДҮ, өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.