УВС: Хяргас нууранд цөмөрсөн машиныг таван метрийн гүнээс татан гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУлаангом, 2025 оны нэгдүгээр сарын 29
/МОНЦАМЭ/. Увс
аймгийн Наранбулаг сумаас Улаангом руу явж байсан зургаан зорчигчтой суудлын автомашин энэ сарын 26-ны шөнө Хяргас
нууранд цөмөрчээ.
Тэд Малчин сумын 1 дүгээр багийн нутаг дахь Мөнгөндавалгаа жуулчны баазын
ойролцоо Хяргас нууран
дээгүүр зорчиж явтал
мөс цөмөрчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Аврах
салбарын албан хаагчдыг очиход, иргэн О-гийн эзэмшлийн Приүс-30 загварын суудлын автомашин нуурын
эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч, нуурын усанд бүхэлдээ далд орсон байдалтай
байжээ. Машиныг 5 метрийн
гүнээс татаж
гаргасан байна.
Аймгийн Онцгой байдлын газраас гол, нуурын мөсөн дээгүүр иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна. Он гарсаар дөрвөн машин Хяргас нууранд цөмөрсөнийг Онцгойгийн албан хаагчид татаж гаргаад байна.