50 жил болсон ус түгээх байрыг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын Зүүн түрүүний гэх нэгдүгээр ус түгээх байрыг засварлан шинэчиллээ.
Дөрөвдүгээр багт байрлах тус худаг нь анх 1964 онд ашиглалтад орсон, чулуун хийцтэй ажиллах нөхцөл муу, элэгдлийн хугацаа дууссан байсан. Иймд цэвэр бохир усны асуудлыг хариуцдаг "Булган мээж" ХХК нь 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусган, өөрийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад орууллаа.
Энэхүү ус түгээх байр нь стандартын дагуу баригдсан төдийгүй, ус хадгалах сав нь олон улсын хоруу чанарын гэрчилгээтэй, PVC материалаар хийгдсэн хуванцар савыг суурилуулж өгсөн нь ундны усны чанар, эрүүл ахуйг хангах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ худгаас дөрөвдүгээр багийн 120 орчим өрх ундны болоод хэрэглээний усаа худалдан авч байна.
П.Батням