АРХАНГАЙ: Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр долоон сум маш өндөр зэрэгтэй үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-14 15:11:54
Улаан өнгө маш их эрсдэлтэйг илэрхийлнэ

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар албан тоот гарсан.


Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр аймгийн 4 сум өндөр, 7 сум маш өндөр зэрэгтэй үнэлэгдэж, ой, хээрийн гал түймэрт өртөх эрсдэлтэй байна.


Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээгээр 3, 4 дүгээр сард +2+4 градус дулаан, олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.


Хаврын улиралд цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах, ихэнх нутгаар дунджаас дулаан, хур тунадас багатай байх төлөвтэй, хуурайшилт, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр. Иймд Улсын Онцгой комиссын даргын 2025 оны "Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай" 01 дүгээр албан даалгавар, улсын Онцгой комиссын даргын 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тушаалаар батлагдсан "Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх, биелэлтийг тооцох, ой хээрийн гал түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дээрх албан даалгаврыг гаргажээ.


Албан даалгаврыг салбар бүрд буюу аймгийн ОБГ, ЦГ, БОАЖГ, УЦУОШТ, ХХААГ, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон сумын Засаг дарга, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад онцгойлон үүрэг болгожээ.  

Связанные новости