СЕХ намуудын санхүүгийн тайланг хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-17 14:19:58

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлжээ.

 

Улс төрийн намын тухай хуульд зааснаар, намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэх бөгөөд аудитын хуулийн этгээд дээрх 27 намын жилийн эцсийн санхүүгийн тайланд энэ сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргасан. 

 

Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайлан нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж буй. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг ирэх сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.

Связанные новости