ДОРНОД: Түймэрт өртсөн малын сэг зэмийг устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-03-20 12:24:51

Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Түймэрт өртсөн малын сэг зэмийг устгах ажил үргэлжилж байна. Хөлөнбуйр сумын хэмжээнд түймэрт өртсөн 29 малчин өрхийн 5126 толгой малын сэг зэмийг цуглуулах, нүх ухаж булж устгах 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг ажиллаж байгаа юм.


Булган сумын хэмжээнд засмал зам дагуу гал түймэрт өртсөн 27 малын сэг зэмийг цуглуулж устгасан байна.


Аймгийн Онцгой комиссоос сэг зэм устгалын ажилд 2025 оны 3 дугаар сарын 15-наас “ТОУУ” ХХК, “Дорнын мөнгөн хийц” ХХК, “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын 2 экскаватор, 1 шланз машиныг ажиллуулж байна гэж мэдээллээ.


Аймгийн Мал эмнэлгийн газраас нэг удаагийн халдвар хамгааллын хувцас 50 ширхэг, халдваргүйтгэлийн бодис 20 кг, хлорын шохой 100 кг, Мал эмнэлгийн ерөнхий газраас 45 өрхөд малын эм бэлдмэл, хүнсний багц хуваарилан олгожээ. 

Связанные новости