ДОРНОД: Чойбалсангийн нислэгийг тогтмолжуулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Чойбалсан нисэх буудал нь зорчигчдын тоо багассантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Түүнчлэн цэргийн зориулалтаар өмнө нь ашиглаж байсан 6х2 м-ийн харьцаатай зүймэл хавтан бүхий хөөрөх, буух зурвас нь сүүлийн үеийн хөнгөн нисэх онгоц газардахад хүндрэлтэй болоод байсан юм.
Тиймээс юун түрүүнд нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг асфальт бетон хучилттай болгон шинэчлэх, зорчигч хүлээн авах барилгыг өргөтгөх, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах төсвийг шийдвэрлүүлэх шаардлагатай болоод байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг
нар нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах үеэр тогтмол нислэгийг сэргээхэд шаардлагатай
бодлогын дэмжлэг үзүүлэхийг тэднээс хүсжээ. Цаашид аймаг орон
нутгаас холбогдох
байгууллагуудтай уулзалт хийж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх
боломжийг судлахаар болсон байна. Мөн нисэх буудлын дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай
санхүүжилтийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр судалж
ажиллахаар болжээ.
Чойбалсан нисэх буудлын нислэгийн сүлжээг өргөжүүлснээр бүс нутгийн
хөгжилд эерэг нөлөө үзүүлж, аялал жуулчлал, бизнес, эрүүл мэндийн үйлчилгээний
хүртээмжийг сайжруулах боломж бүрдэх юм.