ДОРНОД: Камерын хяналтын дэд төв ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.
Дорнод аймгийн Цагдаагийн газарт Камерын хяналтын дэд төвийг ашиглалтад
орууллаа.
ОНХС-гийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн
сумын 11 баг, нийтийн эзэмшлийн гудамж талбайг камержуулах, ухаалаг серверт холбох ажил 2024 оноос
эхэлсэн
юм. Нийт 220 цэгт шинээр
820 камерыг суурилуулж, дэд бүтэц шилэн кабель, цахилгааны кабелийн холболт,
дагалдах хэрэгслийн суурилуулалт, ухаалаг серверийн тоног төхөөрөмжийг
шийдвэрлэжээ.
Камерын хувьд автомашины дугаар илрүүлэгчтэй, өдөр шөнийн,
чигийн болон 360 градус эргэх гурван төрөл, серверийн программ хангамж буюу хиймэл оюун ухаанд суурилсан, видео хяналт хийх ухаалаг платформ,
дундаж хурд илрүүлэх функцтэй гэв. Цаашид бүх сумын камерын хяналтыг энэхүү сервертэй холбох,
аймгийн хяналтын серверийг улсынхтай холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр
төлөвлөж байна.