ОРХОН: Сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эмч мэргэжилтнүүдэд тогтмол мэдээлэл олгох зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулдаг.
Төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа анх удаа явуулах эрхийг авсан бөгөөд эрхлэн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн сургалтын 6 дахь элсэлтээ аваад байна. Энэ удаагийн сургалтад “Яаралтай тусламжийн сувилахуй”-д Учралтбаяр ӨЭМТ-1, Талын булаг ХХЭ-1, Булган аймгийн Хялганат тосгоны эмнэлгээс -1, БОЭТ-ийн нийт 7 сувилагч, “ Эрчимт эмчилгээний сувилахуй”-д Эрдэнэт медикал эмнэлэг-1, БОЭТ-3 сувилагч тус тус хамрагдаж байна.
Сургалтын эхэнд Эмнэлгийн ажилтны ёс зүй албаны болон хувь хүний мэдээллийг хадгалах, хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тарилгын аюулгүй байдал эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх чиглэлээр заавар, арга зүйн зөвлөмж өгөх сургалт хийжээ.
Тус мэргэшүүлэх сургалтын онцлог нь суралцагсад БОЭТ-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэнгээ суралцаж өөрийн мэдлэг, ур чадвараа сайжруулах бөгөөд сургалт 3 сарын турш үргэлжлэн явуулах юм.