ТӨВ: “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор шагнуулах 440 эхийн бичиг баримтыг уламжилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгаас “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор шагнуулах 440 эхийн бичиг баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар болжээ.
Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 6 дугаар хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцсэний нэг нь “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор шагнуулах тухай байв.
2025 онд аймгийн хэмжээнд “Эхийн алдар-I, II” зэргийн одонгоор шагнуулахаар 27 сумаас 445 эх хүсэлтээ ирүүлжээ. Ажлын хэсгээс 445 эх, 1889 хүүхдийн мэдээллийг нэг бүрчлэн нягтлах ажиллагаа хийсэн бөгөөд эдгээрээс 5 эхийн материалыг түдгэлзүүлэхээр санал танилцуулсан юм.
Тодруулбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар
сарын 6-ны өдрийн зарлигаар шинэчлэгдсэн "Эхийн алдар одон" олгох
тухай журамд заасан “1 ба түүнээс дээш настайдаа нас барсан хүүхдийг тоонд
хамруулж болно”, “3 хүртэл насны хүүхдийг үрчилж авсан байх” гэсэн заалтын
шаардлагыг хангаагүй байна.