Манжуур хотод суух Консул Г.Золзаяад консулын патент гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 14-нд Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суух Консул Г.Золзаяад консулын патент гардуулав.
Консулын патентыг гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга
Л.Мөнхтүшиг БНХАУ-д зорчиж байгаа болон оршин суугаа монгол иргэддээ төрийн
үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх үүрэгтэйг онцолж,
ажлын амжилт хүсэв.
Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын консулын
тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хот болон Хянган аймаг
хамаарагддаг гэж ГХЯ-наас мэдээллээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня