ӨВӨРХАНГАЙ: Нөөцийн махыг 8700 төгрөгөөр худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-16 18:21:47

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас нөөцийн махыг хоёр хоногийн дараа худалдаанд гаргана.


Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх зорилгоор энэ жил 18-22 кг бүхий 17 тн хонины гулууз махыг “Итгэлт хүнс” ХХК-тай хамтран нөөцөлсөн байна. 


2.5-5 кг-аар савлан бэлтгэсэн нөөцийн махыг 13 баг тус бүрд нэрийн нэг дэлгүүрээр дамжуулан нэг килограммыг 8700 төгрөгөөр худалдах юм.  Зах зээлд хонины махны үнэ нэг килограмм нь 13000 төгрөг байна.

Связанные новости