АРХАНГАЙ: Урд тамирын эрэг дагуу 4200 мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-28 14:17:51

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 5 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хаврын мод тарилтаа зохион байгуулна.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, татмыг ойжуулах замаар цэвдэг, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг бууруулах зорилгоор өнгөрсөн жил Урд тамирын голын эрэг, татамд 4 га талбайд мод тарьсан.


Энэ жилийн тухайд дээрх 4 га ойн зурвасыг тэлж, 8 га болгохоор бэлтгэл ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл 4 га талбайд 4200 ширхэг мод тарих юм.

 


Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 9-ний өдөр маршал Г.Дэмид жанжны талбайд зохион байгуулах ба энэ үеэр хүнсний ногооны үр, бордоо, төрөл бүрийн мод, сөөгийн тарьц, суулгацыг худалдах юм

Связанные новости