ОРХОН: ШШГЕГ-ын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг бүсийн хэмжээнд зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-02 10:09:19

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын төвийн бүсийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг Орхон аймагт зохион байгууллаа. Сургалтад Төв, Дархан, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн 60 гаруй тасгийн дарга, шийдвэр гүйцэтгэгч албан хаагч хамрагджээ.


Тус байгууллага 2025 оныг “Алба хаагчдаа чадавхжуулах, үйл ажиллагаагаа цахимжуулах” жил болгон зарлаж, алба хаагчдаа мэргэшүүлэх ажлыг ийнхүү зохион байгуулж байгаа юм.


Энэ удаагийн сургалтаар хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид юуг анхаарч ажиллах талаар хэлэлцсэн байна.


Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гардаг өргөдөл гомдлын 40-50 хувь нь шийдвэр гүйцэтгэгчийн харилцаа хандлагатай холбоотой байдаг. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой байлгах, өргөдөл гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэн, гомдол гаргах иргэдийн тоог бууруулахад анхаарч ажиллахыг чиглэл болгожээ. 


.

Связанные новости