Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-19 09:11:22

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-нд 11:53 цагт цурамд оруулж, өнөөдөр 07:15 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.


Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажиллажээ.


Улсын хэмжээнд өнөөдрийн  07:30 цагийн байдлаар түймрийн дуудлагагүй байна.



Связанные новости