1200 мод шинээр тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:40:24

Булган аймгийн төвд Бурхан багшийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсэн байгуулагдаж байгаа. Өнгөрсөн хавар тэрхүү цэцэрлэгт хүрээлэнд 1000 гаран мод тарьсан бол энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр мөн шинээр 1200 гаруй мод бутыг тарилаа. Үүнд 1196 ширхэг хайлаас, 64 ширхэг монос тариалжээ.

Тус цэцэрлэгт хүрээлэнг Булган аймгийн нутаг дэвсгэрийн газрын зургийн хэлбэртэй хийж байгаа бөгөөд сумдууд өөрсдийн сумын байрлал оногдсон газраа мод тарьж тохижуулах юм. Энэ удаагийн мод тарих ажилд Булган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим ААН, нөхөрлөл хоршоод, Булган, Бүрэгхангай сумд, Улаанбаатар хот дахь Булган сумын нутгийн зөвлөлийн залуучуудын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Бүрэгхангай сумын нутгийн зөвлөлийн дарга н.Түмэнжаргал мод ургуулахад хамгийн чухал зүйл болох худаг усны асуудлыг шийдэж өөрийн хөрөнгөөр шинээр худаг гаргаж бусад сумддаа үлгэр жишээ үзүүллээ.

П.Батням

Связанные новости