Намрын спартакиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:41:59

Булган аймгийн төв болох Булган суманд үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд намрын спартакиадаа хийлээ.

Ерөнхий боловсролын сургалттай 1–р 12 жил, Эрдмийн өргөө цогцолбор, МСҮТ – үүд, Спортын дунд сургуулиуд үүнд хамрагдлаа. Тус тусдаа өрсөлдсөн бөгөөд хол ойрын зай болох 100м, 200м, 400 м, 500м, 1500м, 2000м, буухиа гүйлт, олс таталт, зээрэнцэг бөөрөнцөг шидэлт, уртын харайлт зэрэг төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Бага анги, дунд анги, ахлах анги гэсэн насны ангилалтай баасан гарагт уг спартакиадууд боллоо.

Тэд энэ баасан гарагийн хичээлээ дараа долоо хоногийн амралтын өдрүүдээр нөхөж хичээллэжээ.

П.Батням

Связанные новости