БУЛГАН: Терроризмтой тэмцэх зөвлөлийн баг Булган аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН 
                                                                    Булган, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлөөс терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, байгууллагын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалтыг аравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь аймгийн хэмжээнд терроризмын эсрэг мэдлэг ойлголтыг түгээх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, аюулгүй орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Сургалтад төрийн байгууллагын төлөөлөл, хууль сахиулах
байгууллагын ажилтан, алба хаагчид оролцож терроризмын үндсэн ойлголт, төрлүүд,
улс орны аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх арга
хэмжээний талаар мэдээлэл авсан юм.
Сургалтын
үеэр ширээний дадлага сургуулилалт-цагийн байдлын
дадлагыг зохион байгууллаа.
Цагийн байдлын дадлага нь гамшгийн нөхцөл байдлыг бодитойгоор төсөөлөн загварчилж, түүний талаар мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийж, түүнд тулгуурлан шийдвэр гаргах юм.



 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    