ХӨВСГӨЛ: Зохиолчдын шинэ номууд борлуулалт сайн байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-21 18:53:40

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 21 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай номын баярыг өнөөдөр өргөн дэлгэр тэмдэглэлээ.


Энэ үеэр хоймор нутгийн зохиолч, яруу найрагчдын шинэ номууд хамгийн их эрэлттэй, борлуулалт сайн байлаа.

Тухайлбал, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа "Шавар тохойн бялзуухай", зохиолч, яруу найрагч Ц.Гончиг "Тойром", зохиолч, яруу найрагч Ч.Бямбадорж "Гал голомт" шинэ уран бүтээлээ өлгийдөн авснаа уншигч нартаа танилцуулж, гарын үсгээ зуран худалдлаа.

 

 

Связанные новости