Эссен хоттой эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-26 16:37:56

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. НЗДТГ ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээр байгууллаа.


Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, ХБНГУ-ын Эссен хотын Нийгмийн асуудал, хөдөлмөр, эрүүл мэнд хариуцсан орлогч дарга П.Ренцэл нар эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав.


Ийнхүү хэлэлцээр байгуулснаар эрүүл мэндийн салбарт эмнэлгийн эрүүл ахуй халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээг гэрээр нь хүргэх шинэ арга барилыг нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газартай гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеэр авах арга хэмжээ, гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах юм. 

Связанные новости