ӨНӨӨДӨР: "Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: "Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордны жанжин Д.Сүхбаатар танхимд болно.
9:00 цагт: Кибер, харилцаа холбоо мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын олон улсын хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Холбогдох утас: 88005831
11:40 цагт: “Хааны ордны хавар-2025” тусгай хөтөлбөрийн нээлт Богд хааны ордон музейд болно.
14:00 цагт: Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол Спортын төв ордонд болно.
-Монгол, Австрийн бизнес уулзалт болно.
-Монголын
мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6
дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт,
цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон
нутагт:
-Завхан
аймгийн Улиастай суманд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын өдрүүд болно.
-“Тээвэрчид
дуулж байна” тэмцээн Архангай аймгийн ХДТ-т болно.
-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд урлагийн тоглолт, гэрэл зураг, номын үзэсгэлэн болно.
-Архангай
аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл
гарч байна.
Хилийн чанадад:
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.