ОРХОН: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд хайр ирээдүй” уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-28 09:16:58

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд “Хүүхэд-хайр-ирээдүй” уриан дор энэ жилийн хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл хангаж байна. 


Хүүхдийн баяраар ГБХЗХГ, БШУГ, Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хот тохижуулах зэрэг 10 гаруй төрийн байгууллагын 100 гаруй төрийн албан хаагч баярын зохион байгуулалт, цэвэр орчныг бүрдүүлэх, аюулгүй байдлыг ханган ажиллана.    


Хүүхэд гэр бүлийн, хөгжил хамгааллын газрын даргын   албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баянзул:

-Аймгийн хэмжээнд авто зам, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил хэд хэдэн байршилд өрнөж байна. Чандманийн уулзвар орчмын инженерийн шугам сүлжээний засварын  ажилтай холбоотойгоор энэ жил баруун тийш чиглэлд төв замаа хаахаар төлөвлөсөн.

А.Амарын талбайгаас 5-р микрийн сүмийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 1-ний 09:00-20:00 цаг хүртэл хязгаарлана. 



Нээлт үйл ажиллагаа 12.00 цагт А.Амарын талбайд эхэлж, 10.00-19.00 цаг хүртэл үргэлжилнэ. . 
Хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон урлаг соёл, спортын үйл ажиллагааг 8 өртөөгөөр өртөөчлөн зохион байгуулна. Тухайлбал, U13-14, U15-16 насныханд зориулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн А.Амарын талбайд, бүх насны хүүхдийг хамруулах Поророгийн найзууд, Үлгэрийн баатарууд өртөө 5.1 байрны Содон гоёлын урд талбайд, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан Open dance, Оpen mic, Бяцхан мисс, Хөгжөөнт бухай тэмцээн Номин дэлгүүрийн урд талбайд гэхчлэн зохион байгуулна. 


Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга А.Уранчимэг:


-Хүүхдийн  баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Боловсролын газар, “Урэн эгшиг” сургууль, “Авьяас билиг” сургалтын төвийн сурагчид, соёлын төвийн дугуйлангийн авьяаслаг 400 хүүхэд оролцоно. 


Нээлтийн үйл ажиллагааны онцлог үзүүлбэр нь “Уран эгшиг” сургуулийн морин хуурын чуулгын тоглолт, ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 101 сурагчийн аэробикийн зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг төлөвлөж байна.


Мөн гэр хорооллын зургаан багийн соёлын төвийн уран бүтээлчид  уламжлал ёсоор баярын үйл ажиллагаагаа 16.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.


Связанные новости