“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2025-06-02 20:10:35

Улаанбаатар 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой тохиож энэ жил тохиож байна. Тус түүхэн тэмдэглэлт ойг угтан Монголбанкнаас  ЕБС-ийн 9-12 болон 1-12 дугаар ангийн сурагчдын дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулав.


Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 3 үе шаттай, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой шалгаруулжээ. Ингэхдээ сэдвийн илэрхийлэл, баримтаас эшилсэн байдал, уран бүтээлч шийдэл, өнгөний зохицол, хувийн онцлог, өвөрмөц байдал зэргийг харгалзан үзсэн байна.


Уг уралдааныг Монголбанкны төв болон орон нутаг дахь 17 хэлтэс, салбараар дамжуулан улс даяар зохион байгуулж, өнөөдөр буюу 6 дугаар сарын 2-ны өдөр тохиодог Банкны ажилтны өдрөөр шилдгээр шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Уралдааны эсээ бичлэгийн төрөлд 300, гар зургийн уралдаанд 86 бүтээл ирүүлснээс дараах сурагчид шалгарлаа.


Эсээ уралдаан

Тусгай байр - Н.Номин-Эрдэнэ /УБ хот Нийслэлийн Ерөнхий Боловсролын 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч /

Тусгай байр - Б.Тэргэлсаран /Өмнөговь аймаг Даланзадгад сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн 12в ангийн сурагч

Гутгаар байр – Д.Доржий-Нямбуу /Орхон аймаг, Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль 10а анги/

Дэд байр - О.Халиунаа /Дорнод аймаг Хэрлэн сум 1 дүгээр сургууль 12г ангийн сурагч/ 

Тэргүүн байр - Г.Номин-Эрдэнэ /Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 1- р сургуулийн 11 в ангийн сурагч/ 


Зургийн уралдаан

Тусгай байр - Ө.Мишээл

Сургууль: Ерөнхий боловсролын “ШИЛДЭГ” сургууль

Анги: 3а анги


Агуулга: Хэрвээ чи мөнгөө сайн хадгалбал хүссэн дуртай зүйлээ авч чадна шүү.


Тусгай байр - Б.Бат-Алдар

Сургууль: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 сургууль

Анги: 3д анги


Агуулга: Мөнгөний ач тус.


Гутгаар байр - Б.Энхрийлэн

Сургууль: Хэнтий аймгийн Хэрлэн сум, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

Анги: 2а анги


Агуулга: 4 настайгаасаа өдийг хүртэл эмээдээ усны мөнгө цуглуулж өгснөөр мөнгөтэй танилцаж байсан.


Дэд байр - Ч.Цэлмүүн

Сургууль: Дорнод аймгийн Хэрлэн сум, Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль

Анги: 4д анги


Агуулга: Жил жилээр өөрчлөгдсөн Монгол Улсын мөнгө.


Тэргүүн байр - Б.Энх-Учрал

Сургууль: Дундговь аймгийн Гурвансайхан сумын ЕБС

Анги: 1а анги


Агуулга: Хэрэглээнд байгаа болон хэрэглээнээс гарсан мөнгөн дэвсгэртийг өнгөөр ялган харуулсан.


Эдгээр уралдааныг сурагчдын дунд зохион байгуулснаар үндэсний “мөнгөн” тэмдэгт төгрөгөө дээдлэх, төгрөг нь улс эх орны тусгаар тогтнолын бэлгэдэл болохын хувьд түүний үүсэл, түүхийг танин мэдэхэд нь чухал ач холбогдолтой байв.

Связанные новости