Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг тоолж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-04 18:06:22

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас Увс аймгийн хэмжээнд энэ сарын 3-аас эхлэн  явуулж байна.

Өвлийн улирал эхлэсэнтэй холбогдуулан аймгийн төв, сум суурин газар гэлтгүй, хаа сайгүй нүүрс түлж, тэр хэрээр агаар бохирдож байна. Иймээс агаарын бохирдлыг үүсгэж байгаа хөдөлгөөнт болон суурин бүх эх үүсвэрүүдийг тоолохоор болжээ. Яндангаараа утаа гаргаж явдаг машин техникүүд хөдөлгөөнт эх үүсвэрт ордог бол айл өрхүүд, жижиг болон том оврын уурын зуухууд суурин эх үүсвэрт ордог байна. Энэ тооллогоор айл өрхүүдийг нэг бүрчлэн регистрийн дугаараар нь бүртгэх аж.

2014-2015 онд Увс аймагт агаарын бохирдлын хэмжээ 1,5-аас хоёр дахин ихсэх хандлагатай болж ирсэн байна. Харин 2016 оны эхний хагас жилийг өмнөх онтой нь харьцуулахад бага гарчээ. Гэхдээ Улаангомд Дулааны шинэ станц байгуулагдсантай холбоотойгоор агаар дахь тоосны агууламжийн хэмжээ нэмэгдсэн байна.

Б.Батхүү

Связанные новости