УВС: Байгалийн нөөц ашигласны төлбөрт 1 тэрбум 308 сая төгрөгийн орлого төвлөрүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-03 12:28:00

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ онд байгалийн нөөц ашигласны төлбөрт аймгийн хэмжээнд нийтдээ 1 тэрбум 874 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 9 дүгээр сарын 30-ны байдлаар 1 тэрбум 308 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.


Энэ жил байгаль хамгааллын үйл ажиллагаанд Увс аймаг 783 сая төгрөг төлөвлөсөн ч тодорхой хувийг нь улсаас танажээ.


Өнгөрсөн онд Увс аймгийн хэмжээнд байгалийн нөөц ашигласны төлбөрт 1 тэрбум 454 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөж, харин байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн ажилд 575 сая гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гэхдээ байгалийн нөөц ашигласны төлбөрт өнгөрсөн жил 1 тэрбум 362 сая гаруй төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 93 хувьтай биелүүлсэн байна. Мөн байгаль хамгааллын үйл ажиллагаанд 494 сая төгрөг зарцуулсан нь 85.8 хувьтай биелжээ.


Ирэх жил аймгийн хэмжээнд 1 тэрбум 915 сая төгрөгийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлэхээр төлөвлөж, эргээд байгаль хамгааллын ажилд 720 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Связанные новости