ТӨВ: Хужир бэлтгэн борлуулж ажилтнуудын хүүхдийн өрөөг тохижуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 4 / МОНЦАМЭ/. Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын Тамгын газарт ажилтнуудын хүүхдийн өрөөг 2024 оны 11 дүгээр сард байгуулж ашиглалтад оруулсан.
Тус өрөөг ИТХ, ЗДТГ-ын албан хаагчдын санал санаачилгаар өөрсдийн гараар хужир бэлтгэн, борлуулж 6 сая төгрөгөөр байгуулжээ.
Ингэснээр ажилтнууд нь бага насны хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээлгүй, илүү цагаар ажиллах үедээ ая тухтай, аюулгүй орчинд харах боломж бүрддэг тухай хэлж байв. Мөн сэтгэл санааны тайван байдал бий болсноор ажлын бүтээмж нэмэгдэж байгаа талаар онцолсон юм.
Бүрэн сум 3106 иргэн, 879 өрхтэй. Үүнээс 723 нь малчин өрх байдаг. Бүтэн цагийн хөдөлмөр эрхэлдэг 16-59 насны 1816 иргэн байна.