Улсын хэмжээнд төл 98.5 хувьтай бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-06-13 17:51:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая төллөх малын 19.9 сая нь 2025 оны эхний 5 сард төллөжээ.


Үүнээс хурга 9.4 сая, ишиг 8 сая, тугал 1.2 сая , унага 887. 3 мянга , ботго 71. 5 мянга байгаа юм. Гарсан төлийн 98.5 хувь буюу 19.6 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 5.4 саяар олон байна.


Харин эм хонины 80.1 хувь, эм ямааны 75. 8 хувь, ингэний 38.7 хувь, үнээний  57.8 хувь, гүүний 51.4 хувь нь төллөсөн аж.

Связанные новости