ӨВӨРХАНГАЙ: БНХАУ-ын Гүйжөү мужийн багш нар шинэ технологи нэвтрүүлэх талаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-13 18:49:25

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гүйжөү мужийн Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар Өвөрхангай аймагт ажиллаж, эрчимжсэн аж ахуйд шинэ технологи нэвтрүүлэх сургалтыг хийлээ.


Тухайлбал, Малын өтөг бууцны экологийн нийлмэл синергетик технологи, Үхрийн зохиомол хээлтүүлэг хийх технологи, малын алсын тээвэрлэлт буюу Стрессийн менежмент, Бүхэл боодолтой дарш бэлтгэх технологийн талаар танилцуулсан юм.



Эдгээр шинэлэг аргачлал, технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн болон жимс жимсгэнийн аж ахуйг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтийг аймгаас тавилаа. Мөн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг туршлага судлах, богино хугацааны сургалтад хамруулах талаар санал солилцов.


Өвөрхангай аймаг БНХАУ-ын томоохон муж аймаг болох Гүйжөүтэй 2017 оноос харилцаа тогтоож эхэлсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сард албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байна. 

Связанные новости