АРХАНГАЙ: Тул, зэвэг, хадран загасны 300 мянга орчим жарамгайг эх голд тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-17 13:01:30

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат суманд 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн “Чулуут тул 2030” төслийг хэрэгжүүлж байна. Энэ жил долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй.


Төслийн хүрээнд Тариат сумын Алтаад багийн нутагт орших Алтаад голын Борын хоолой хэмээх газарт зориудын аргаар загас үржүүлэх 8х6 хэмжээтэй лабораторийг барьсан.



Энэ хаврын загас үржүүлгийн ажлыг 2025 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны хооронд явуулж байна.


Цэнгэг усны индикатор болох тул, зэвэг, хадран загасны 300 мянга орчим жарамгайг Чулуут, Суман, Алтаад голд тавиад байна.


2019 оноос хойш төслийн хүрээнд нийт гурван сая орчим жарамгайг үржүүлэн, эх голд тавьжээ. 

Связанные новости