ӨВӨРХАНГАЙ: Тарбозавр батаарын ясыг Богд сумын нутгаас олж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-23 18:24:22

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Музейд геологийн цаг тооллоор Хожуу цэрдийн үед хамаарах тарбозавр батаарын яс болон түүнийг дуураилган гипсээр хийсэн баримал байдаг. Энэ нь 71-65 сая жилийн өмнөх он тоолол юм.


10-12 метр урт, 4 метр өндөр, 2-3 тонн жинтэй, нэг удаагийн хазалтаар 60 кг хүртэлх махыг тас хазах хүчирхэг эрүүтэй, махан идэш энэ үлэг гүрвэлийн олдворыг 1946 онд хуучнаар ЗХУ-ын ШУА-ийн Палеонтологийн төвийн экспедицийн эрдэмтэд Богд сумын нутгаас анх илрүүлжээ.



Tarbosaurus гэдэг нь аймшигт үлэг гэх утгатай бөгөөд bataar нь баатар гэх нэрийг буруу бичсэн тэр чигтээ шинжлэх ухаанд бүртгэгдсэн байна. Энэ нэрийг ЗХУ-ын палеонтологич А.К.Рождественский 1955 онд өгсөн юм. 




Связанные новости