ХӨВСГӨЛ: Их-Уул хайрхны тахилга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 24 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн тахилгат Их-Уул хайрхны тахилга өргөн дэлгэр боллоо.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар энэхүү тахилга нь нутгийн иргэдийн олон жилийн хүсэл, байгаль шүтлэгт үндэслэсэн уламжлалт соёлыг хадгалан хамгаалж, түүнийг хойч үедээ уламжлуулан өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолж байлаа.
Тахилгын ёслол уламжлалт зан үйлийн дагуу өргөн дэлгэр болж, нутгийн лав хувраг, иргэд, ахмадууд, төрийн байгууллагуудын төлөөлөл, алдартан гавьяатууд өргөнөөр оролцож, хайрхнаа хүндэтгэн тахилаа.
Энэ үеэр хурдан соёолон, дааганы уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан болж, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.