Өмнөговь сумын удирдлагууд улиран сонгогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2016 оны орон нутгийн сонгуулиар Увс аймгийн Өмнөговь суманд МАН дахиад олонх болж, сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар намынхаа хүнийг сонгох эрх авсан билээ.
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 2-нд хийхээр товлосон ч МАН-ынхан дотроо тохиролцоонд хүрч чадаагүй байна. Иймээс хурал хойшилж, өнгөрсөн баасан гарагт болжээ. Уг хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Болоон Цэрэнпилийг улираан сонгосон бөгөөд Засаг даргаар Раднаан Төмөрчөдөрийг мөн дахин сонгожээ. Ингэснээр Увс аймгийн Өмнөговь сумын өмнөх удирдлагууд ирэх дөрвөн жилд дахиад сумаа толгойлохоор болсон байна.
Б.Батхүү
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня