Дэлхий Нарнаас хамгийн алс цэгт хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-06-25 11:39:33

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 25 /TASS/. Дэлхий тойрог замынхаа Нарнаас хамгийн хол цэгт ирэх сарын 3-нд хүрэх бөгөөд энэ үед Дэлхийгээс Нарыг ажиглахад хамгийн жижигхэн хэмжээтэй харагдана гэж Москвагийн одон орон судлалын төвөөс мэдээлжээ. 


Зууван (эллипс) хэлбэрийн тойрог замаар Дэлхий дунджаар 29.765 км/с хурдтайгаар 365 хоног 6 цаг 9 минут 10 секундийн хугацаанд Нарыг бүтэн тойрдог. Манай гаргийн тойрог замын Наранд хамгийн ойр байх цэгийг перигели гэдэг бөгөөд Дэлхий нэгдүгээр сард энэ цэгийг дайран өнгөрдөг. Харин энэ онд Нарнаас хамгийн хол цэг болох афелид (152 сая гаруй км зайтай) долоодугаар сарын 3-нд хүрнэ. Энэ өдөр Нарны дүгэргийн харагдах хэмжээ хамгийн жижиг буюу 31 өнцгийн минут 31 өнцгийн секунд байх ажээ. 


"Афели" гэдэг нь эртний грек хэлний үг бөгөөд "Нараас хол" гэсэн утгатай. Нарыг тойрон эргэж буй гаргуудын тойрог замын Нарнаас хамгийн хол орших цэг гэсэн утгыг илэрхийлэхэд ашигладаг.



Связанные новости