ОРХОН: Орон нутгийнхаа оюутнуудад анх удаа тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-03 15:52:07

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ болон Засаг даргын санаачилгаар орон нутгийн их, дээд сургуульд шинээр элссэн болон суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилготой “Тэтгэлэгт” хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж эхэллээ.


Хөтөлбөрийн бүртгэл, шалгаруулалтын үр дүнд нийт 60 оюутан хамрагдаж, батламжаа гардан авлаа.


Үүнээс дотоодын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд элссэн 55 оюутан, хоёр болон гуравдугаар дамжаанд суралцаж буй 5 оюутан тус хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдлаа.






Связанные новости