ОРХОН: “Эрдэнэтийн бичвэрүүд”, “Сэтгэлийн гэрэл” хос номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-04 17:04:24

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, яруу найрагч Түмэндэмбэрэлийн Батчулуун сэтгүүл зүйн “Эрдэнэтийн бичвэрүүд”, яруу найргийн “Сэтгэлийн гэрэл” хос номын нээлтээ Соёл, урлагийн цогцолборт хийлээ.


МЗЭ-ийн болон МСНЭ-ийн гишүүн, Орхон аймаг дахь салбарын Удирдах зөвлөлийн Тэргүүлэгч Т.Батчулуун хос номын баяраа өнгөрсөн сард Улаанбаатар хотын Төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд хийсэн бол энэ удаа Орхон аймгийн утга зохиол, сэтгүүл зүйн хүрээний журмын нөхөд, номын садан, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо хос номын дээж хүртээж, уран бүтээлийн баяраа хамт тэмдэглэлээ. 


Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 26 жил ажиллахдаа, “Амь сэтгэл”, “Тод анир”, “Эрдэнэт хүмүүн толь”, “14 дүгээр Далай ламын намтар цадиг болоод мэргэдийн цомог оршивой” зэрэг яруу найраг, сэтгүүл зүйн ном туурвисан юм.

Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Эрдэнэт” сонины анхны сэтгүүлчдийн нэг тэрээр олон арван хөрөг нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тэмдэглэл бичиж, Монгол Улсын Баатар үйлдвэрийнхээ түүхийг бичиглэн үлдээсэн гавьяатай. Үүний зэрэгцээ “Баян-Өндөр хайрхан”, “Эхийн сэтгэл”, “Далд анир”, “Чамайг бодох сайхан” зэрэг гаруй дуу нийтийн дуу, “Онон Балж домог түүхийн өлгий” баримтат кино, гаруй уран бүтээлчдийн теле цуврал нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон. “Эрдэнэтийн бичвэрүүд”, “Сэтгэлийн гэрэл“ ном нь түүний 6,7 дахь бүтээл юм. 









Связанные новости