АРХАНГАЙ: БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид ажлын айлчлал хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн хурлын хорооны дарга, төлөөлөгчид Архангай аймагт ажлын айлчлал хийжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цэнхэр, Хотонт сумын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн
авто машин хүлээлгэн өгсөн
байна.
Мөн Архангай, Кёнги аймгуудын
хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, аймгийн ОБГ, Нэгдсэн эмнэлгийн үйл
ажиллагаатай танилцжээ.
Хамтын ажиллагааны
хүрээнд аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах том оврын авто машин,
Эрдэнэмандал сумын ЭМТ-д түргэн тусламжийн авто машиныг тус тус олгохоор болжээ.