Солонгосын барилга, хүнсний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-10 16:21:39

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. БНСУ-ын барилга, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид манай улсад ирээд байна.


Тодруулбал, өндөр хүчин чадалтай бетон шахуурга үйлдвэрлэл, хий хангамжийн тоног төхөөрөмж, холболт, угсралтын хэрэгсэл, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид монголын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзсан юм. Энэ үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар гадаад худалдаа, хоёр улсын эдийн засаг бизнесийн орчны талаар тэмдэглээд, урт хугацааны түншлэлд хүрэхийн тулд хоёр улсын бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны уулзалтууд хийж байгаад талархал илэрхийллээ.


Монгол улсаас БНСУ руу өнгөрсөн онд нийт 52.6 сая ам.долларын бараа буюу молибдены хүдэр баяжмал, сүлжмэл цамц, свитер, жилет зэрэг бүтээгдэхүүн экспортолсон бол БНСУ-аас Монгол Улсад 482.3 сая ам.долларын ачааны автомашин, янжуур тамхи, нефтийн бүтээгдэхүүн импортолжээ. 



Связанные новости