БУЛГАН: Гамшгийн эрсдэлээс хамгаалах сургалтуудыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймагт есдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд үе шаттай сургалтуудыг явуулж байна.
“Удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах”, “Аюулгүй амьдрал ухаан”-ы сургалтыг Булган аймгийн Онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар анги хамтран зохион байгуулж, бригадын генерал Б.Ууганбаяр “Гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвээр 2 цагийн сургалт хийв.
Сургалтад Онцгой
комиссын дарга, гишүүд, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нар болон
сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар оролцсон юм.
Мөн 2025-2026 оны хичээлийн жилийн “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд 2025 оны есдүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургууль, Спортын дунд сургууль, Политехникийн коллежийн сурагчдыг хамруулан гамшиг, эрсдэлийн тухай мэдлэг, өөрийгөө болон бусдыг болзошгүй аюулаас хамгаалах чадвар, дадал олгох онол, дадлага хосолсон сургалтыг явуулж байна.
Мөн тус сургуулийн бэлтгэл
ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Онцгой комисс, мэргэжлийн
анги, албадын бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.