Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “Шалз” кино үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-09-30 10:43:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “17” продакшны найм дахь дэлгэцийн бүтээл “Шалз” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.


Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон тулаант, адал явдалт төрлийн энэхүү киноны нээлт 10 дугаар сарын 10-нд болно.

Түүний тоглосон, найруулсан “Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” гээд уран бүтээлүүд үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг.


Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд оролцсон. Мөн “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж, өнгөрсөн жил “Орлон тоглогч” олон ангит киног олны хүртээл болгосон юм.



Связанные новости