МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд ихэнх сумын нутгаар тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-12 16:34:24

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. 


Шөнөдөө ихэнх сумдын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -4-6 градус хүйтэн, өдөртөө +0+2 градус дулаан байна.

 

10 дугаар  сарын 13-17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13-нд нутгийн баруун өмнө хэсгээр, 14, 15-нд ихэнх сумдын нутгаар, 16-нд нутгийн зүүн өмнө хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

 

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15, 16-нд түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур  шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан байна.

Связанные новости